Хэрэв та анх удаа Тампакс хэрэглэх гэж байгаа бол бид туслахад бэлэн байна! Тампоныг анх удаа хэрэглэхэд эвгүй санагдаж болох ч хэрхэн хэрэглэхийг сурсны дараа таны бодож байсан шиг тийм ч ойлгомжгүй, эвгүй зүйл биш гэдгийг ойлгоно.
Тампоны хэмжээ надад таарах болов уу?
Таны үтрээ хүүхэд төрүүлэх хэмжээнд сунаж тэлдэг учраас тампон оруулах нь асуудал биш юм. Тампоны хэмжээ шингэнийг шингээх хэмжээнээс хамааран өөр өөр байдаг. Хэрэв та ямар хэмжээтэйг эхэлж хэрэглэхээ сайн мэдэхгүй байгаа бол ихэнх эмэгтэйчүүд хэрэглэдэг Ердийн шингээх чадвартайг хэрэглээд үзээрэй. Хэрэв та хамгийн жижиг тампоныг эхэлж хэрэглэхийг хүсвэл Бага шингээх чадвартайг сонгоно уу. Хэрэв таны тампон хэдхэн цагийн дотор шингэнээр дүүрчихвэл хэмжээг нь нэгээр ахиулах хэрэгтэй. Хэрэв тампонаа солиход тухгүй байвал хэмжээг нь нэгээр багасгах хэрэгтэй. Таны сарын тэмдгийн хэмжээнээс шалтгаалан тампоны төрөл, хэмжээ өөр өөр байдгийг та эндээс харьцуулж харах боломжтой.
Тампон хэрэглэхэд өвдөх үү?
Хэрэв та анх удаа тампон хэрэглэж байгаа бол бага зэрэг эвгүй мэдрэмж төрж болзошгүй. Сайн мэдээ гэвэл заавал өвдөнө гэсэн үг биш, таны бүх зүйл хяналтад байна. Хэрэв өвдөөд байвал та дараах алхмуудыг даган асуудлыг шийдвэрлэж болно. Та анхааралтай уншаарай!
Тампон хэрэглэхэд дагах мөрдөх алхмууд
Алхам 1: Гараа угаа
Тампон хэрэглэхийн өмнө ба дараа гараа тогтмол савандаж угаах хэрэгтэй.
Алхам 2: Тампоноо задал
Тампонаа задлаад, хэрхэн хэрэглэх талаар зааварчилгааг нь уншаарай. Хэрэв та анх удаа тампон харж байгаа бол айдас төрүүлж магадгүй. Гэхдээ тампон нь аппликаторынхаа дотор талд байгаа юм. Аппликатортай тампонууд нь тампоныг үтрээнд байрлуулахад явцыг амархан болгодог. Зарим аппликатор нь хуванцар, зарим нь картоноор хийгдсэн болов ч аль алийг нь ашиглахад аюулгүй. Аппликатор нь гадна талдаа тампоныг хамгаалсан том, хоолой хэлбэрийн бүрхүүлтэй, түүнийг ""барих"" хэсэг, төгсгөлдөө утас гарч ирдэг жижиг хоолойтой. Жижиг хоолой нь аппликаторыг үтрээнд оруулсны дараа тампоныг үтрээ рүү оруулах зориулалттай түлхэгч юм. Хэсэг тус бүрийг харахын тулд Tampax Pearl аппликатортай тампоны зургийг үзнэ үү.
Хэрэв та Tampax Pearl Compak эсвэл Tampax Compak тампон хэрэглэж байгаа бол (илүү жижиг, авсаархан савлагаатай) та түлхэгчийг оньсноос мултарч буй мэдрэмж төрөх (чимээ гарах) хүртэл ажиллуулахын тулд дарх хэрэгтэй. Хэрэв та чимээ сонсоогүй бол түлхэгч нь тампоныг оруулж чадаагүй гэсэн үг юм.
Алхам 3: Үтрээнийхээ байршлыг тодорхойл
Бид таныг үтрээгээ хаана байгааг мэднэ гэдгийг мэднэ, гэхдээ ихэнх хүмүүс хаана байдгийг нь хэзээ ч хангалттай ойроос ажиглаагүй байдаг. Тампон яг хаашаа орохыг мэдэхийн тулд эхлээд үтрээгээ толинд ойроос хараарай.
Алхам 4: Тухтай байрлал сонгоод тампоноо оруулахад бэлдээрэй
Үтрээндээ чөлөөтэй хүрэх боломжтой тухтай байршлыг сонго. Ихэнх хүмүүс суултуур дээр, эсвэл бага зэрэг явган суун тампоноо оруулдаг боловч хэрэв та хүсвэл дээшээ харан хэвтэх эсвэл нэг хөлөө өргөж байрлуулаад (жишээлбэл, ванны ирмэг) хийж болно. Хамгийн чухал нь гүнзгий амьсгаа аваад биеийн бүх булчингаа сулла, хэрэв та өгзөг эсвэл үтрээний эргэн тойрныхоо булчинг чангалбал тампоныг оруулахад хэцүү болно.
Алхам 5: Үзүүрийг оруулах
Тампоныг барих хэсгээс нь бариад (түлхэгч дээрх жижиг хэсэг), тампоны аппликаторыг үтрээний амсар дээр байрлуул.
Алхам 6: Зөв өнцгийг олох
Үзүүрийг нь оруулсны дараа тампоныг эгц дээшээ биш, нурууны доод хэсэг рүү чиглүүл. Таны үтрээ эгц дээшээ чиглэлтэй биш ялимгүй хазайлттай өнцөгт байрладаг. Зөв өнцгийг олох нь тампоныг оруулах үйлдлийг илүү хялбар болгоно.
Алхам 7: Үзүүрээс нь барь
Та одоо тампоныг хэрэглэхэд бэлэн боллоо. Тампоны аппликаторыг үзүүрээс нь эхлээд үтрээнд аажмаар оруул. Хангалттай гүн оруулсны дараа таны аппликатор барьж буй хуруу үтрээний гаднах хэсэгт (үтрээний гаднах нээлхий) хүрч байх ёстой.
Алхам 8: Түлхэгч
Барих үзүүрийг гүн оруулсны дараа, долоовор хуруу эсвэл нөгөө гараараа түлхэгч дээр дарж тампоныг оруулна.
Алхам 9: Түлхэгчийг татаж гаргах
Түлхэгчийг сайн дарж тампоныг оруулсны дараа буцааж татаж гарга (хуванцар хэсгүүдийг). Одоо таны үтрээнээс зөвхөн утас нь л цухуйж байх ёстой.
Ингээд л боллоо!
Та амжилттай орууллаа! Тампоноо хийсэн бол, ингээд л дууслаа! Хэрхэн буцааж гаргах тухай мэдэхийн тулд үргэлжлүүлэн уншина уу.
Тампон оруулахад зориулсан мэргэжлийн зөвлөмж
Хэрэв тампон тань тухгүй санагдаж, танд хавчиганаж алхах мэдрэмж төрүүлбэл тампон үтрээнд гүн ороогүй гэсэн үг. Энэ тохиолдолд тампоныг хуруугаараа цааш нь түлхэж оруулахад л хангалттай.
Хэрэв танд төвөгтэй санагдвал
Хүмүүс тампоноо оруулж чадахгүй байгаа хамгийн нийтлэг шалтгаан бол тэд буруу өнцгөөс оруулсан, эсвэл үтрээнийхээ булчинг хэт чангалснаас болдог. Хэрэв та өнцгийг зөв тохируулсан, булчин тань сул байгаа хэдий ч тампоныг оруулж чадахгүй бол эмэгтэйчүүдийн эмчид хандана уу. Энд голдуу дараах хоёр шалтгааны нэгнээс болдог:
Болзошгүй шалтгаан: таны онгон хальс
Таны онгон хальс өвөрмөц бүтэцтэйн улмаас тампон оруулахад бэрхшээлтэй байж болох юм. Онгон хальс нь үтрээний сүвийг тойрсон нимгэн, сунамхай цагариг хэлбэрийн эд юм. Ихэнх онгон хальс нь дундуур нь тампон амархан нэвтрэхүйц сүвтэй байдаг бол зарим нь маш жижиг сүвтэй эсвэл сүвийг хэсэгчлэн хаасан таславчтай (хэсэг эд) байдаг. Хэрэв танд ийм асуудал байгаа бол эмэгтэйчүүдийн эмчид хандаж хялбархан шийдвэрлэж болно. Мэдээ алдуулах учраас танд юу ч мэдрэгдэхгүй. Түргэн бөгөөд хялбар.
Хоёрдугаар шалтгаан: вагинизм буюу үтрээний өвдөлттэй агшилт
Зарим хүмүүс тампон оруулж чадахгүй байгаа өөр нэг шалтгаан нь үтрээний сүвний эргэн тойрон дахь булчингууд хэт чангарснаас болж үтрээнд тампон оруулах нөхцөлгүй болгодог. Булчин ийнхүү чангарах нь танаас үл хамаарна, өөрөөр хэлбэл таны хяналтаас ангид бөгөөд танд мэдрэгдэхгүй байж болно. Энэ нь ихэнхдээ үтрээг хамарсан эсвэл эс хамарсан осол бэртлээс үүдэх нь бий. Вагинизм нь зохих эмчилгээ хийлгэсний дараа эдгэрэх боломжтой. Дахин хэлэхэд энэ нь эмэгтэйчүүдийн эмчтэйгээ ярилцаж, аарцагны хөндийн физик эмчилгээний эмчид хандаж, вагинизмыг гайхалтайгаар эмчлэх боломжтой.
Анхаарах асуудал - бид тусална
Хэрэв танд тампон хэрэглэхэд бэрхшээл тулгарвал, эсвэл оруулсныдараа зовиуртай байвал эмчээсээ заавал зөвлөгөө авна уу. Энэ нь ичмээр санагдаж болох ч чимээгүй байж, санаа зовох хэрэггүй. Тийм биш гэдгийг бид танд амлаж байна! Эмэгтэйчүүдийн эмч нар иймэрхүү асуудалтай өдөр бүр тулгарч байдаг учраас бүү санаа зов.
Тампоноо хэрхэн буцааж гаргах вэ
Тампоноо оруулж сурсан бол одоо буцааж гаргаж сурах цаг боллоо. Тампоноо буцааж гаргахаас өмнө гараа угаана уу. Дараа нь тухтай байрлал сонгоод, биеэ сулла. Гараараа тэмтэрч, тампоны утсыг ол. Утсыг үтрээнээс аажмаар татаж гаргана. Ашигласан тампоноо суултуурт хийгээд урсгачихмаар санагдах боловч битгий тэгээрэй гэж бид танаас гуйя. Ашигласан тампоныг гэр ахуйн хогтой хамт зохистой хаях хэрэгтэй. Тампоноо буцааж гаргасны дараа гараа угаахаа бүү мартаарай. Ингээд л боллоо! Та одоо тампон хэрхэн хэрэглэхийг сурлаа.